Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.5-д “Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх”-аар тусгасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, sanal@parliament.mn цахим шуудан, “УИХ-ын Тамгын газар, Монгол Улс, 14201, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон” шуудангийн хаяг, d.parliament цахим хуудас, 51-267302 дугаарын утсаар холбогдож саналаа өгөх боломжтой аж.
Бэлтгэсэн: Б.Уран