Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 854 дугаар магадлалаар М-г Эрүүгийн хуульд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.
Д.Монголхүүг шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул ялтан М-ийн эдлээгүй үйлдсэн 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Харин шүүгдэгч гавны цэнэг дуусгасан, шүүхээс зөвшөөрөл олгосон маршрутыг зөрчсөн гэдгийг үгүйсгэж, давж заалдсан.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр Д.Монголхүүгийн гомдлыг хэлэлцэн улмаар түүнийг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцох боллоо.