Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Хандив өгөх хүмүүс иргэний бүртгэлийн дугаараа бичнэ

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн хүмүүс зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж, түрүүчээсээ олон нийтэд зарлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчид мөнгөн, мөнгөн бус хандив өгөх боломжтой юм. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Хандив өгөхдөө иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр, овог, нэрээ тодорхой бичиж байж хүчинтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл дутуу бол таны хандивыг хэрэглэх, хүлээн авах боломжгүй болох юм билээ. 
2024-06-06

Сайн дурынхан бол үнэгүй ажиллах хүч биш

“Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа, ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа” хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт залуучууд өөрсдөө санаачилсан байх, хоёрдугаарт ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа гэж тодорхойлсон гэсэн үг. Энэ нь манай улсад сайн дурын ажлыг анх удаа хуульдаа тусгасан тохиолдол юм. Харин бусад хуульд сайн дурын ажилтай холбоотой зохицуулалт алга. 
2024-06-06

Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтчийн үйлчилгээ нэвтрүүллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим хөтөчтэй болжээ. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээ, мэдээллийг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой болж буй аж. Гар утас байхад л богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, цаг хугацаагаа хэмнэх боломжийг уг шийдлээр бүрдүүлж байгаа гэнэ. Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын аль нэг салбарт дугаарлаж цаг алдах шаардлагагүй. Хаанаас ч хандах боломжтой, хамгийн хүртээмжтэй хэлбэр юм байна. Мөн үүнийг ашигласнаар цаасан хэвлэлийн зардал хэмнэх боломжтойг дээрх байгууллагынхан онцлов. 
2024-06-06

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ДХИС-ийн дэд захирал нар доктор болов

Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаанаар тус сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Эрүүгийн процессыг хэрэгжүүлэх цагдаагийн албаны менежмент” сэдвээр хууль сахиулахуйн удирдлагын доктор, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, Гавьяат хуульч Х.Буянтүмэн “Мөрдөгчийн бие даасан байх зарчим” сэдвээр гэмт явдал судлалын докторын зэрэг хамгаалжээ. 
2024-06-05

Цэцийн даргын эрхийг “хязгаарлажээ”

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. 
2024-06-05

Д.Бат-Эрдэнэ: Сошиал хаягаараа дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд СЕХ-нд бүртгүүлэх ёсгүй

Зарим хуульч сошиал хаягаараа сонгуулиар дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхгүй бол торгоно гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
2024-06-04

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт түр саатуулах дээд хугацааг 6 цаг байхаар заасан атлаа мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт тус хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулжээ
2024-06-04

Н.Өнөрцэцэг: Намайг сонгуулиас өмнө ажил хийлгэхгүй гээд шүү хурлыг хойшлууллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт болсон. Тэгвэл тус шүүх хуралдаан долдугаар сарын 01-нийг хүртэл хойшиллоо.
2024-06-04

АНУ руу шууд нислэг үйлдэхээр аудитын шалгалтад бэлтгэж байна

Монголоос шууд нислэгээр АНУ-д очих боломжийг нээхээр ажиллаж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Үүний хүрээнд “The Wicks group consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг зөвлөх үйлчилгээ үзүүлж буй аж. Тэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын шалгалтад бэлтгэхэд нь Иргэний нисэхийн ерөнхий газрынханд дэмжлэг үзүүлж байгаа юм. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан. Ингэхдээ “Энэ оны II улиралд багтааж нислэг үйлдэнэ.
2024-06-04

ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийг шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар явуулна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт зарлагдсан. Үүнтэй холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
2024-06-04

 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлнэ

Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас11-тнь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан И.Батнасан нарт холбогдох үйлдэл багтсан юм. Түүнчлэн АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн гурван хэрэгт холбогдсон хүмүүсийн хамаарал бүхий 20 объектод нэгжлэг хийжээ.
2024-06-04

Хахууль авч, газар эзэмшүүлсэн мэргэжилтний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын II албаны мэргэжилтэн О.Х, В.С, Д.Б нар нь нэр бүхий иргэдэд
2024-06-03

“Ноёд групп”-ийн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

“Ноёд групп”, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд Г.Буяндоржийг бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан, Д.Батжаргалыг уг хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон юм.
2024-06-03

Төсвийн ил тод байдлаар 125 орноос 36-д эрэмбэлэгджээ

“Төсвийн нээлттэй байдал-2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг “Нээлттэй нийгэм форум”-аас өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хоёр жил тутамд уг судалгааны үр дүнг танилцуулдаг юм байна. “Нээлттэй нийгэм форум” нь “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж, Монголын талын судалгааг хийжээ. Манай улс уг судалгаанд ес дэх удаагаа оролцсон нь энэ аж.
2024-06-03

Ц.Гарамжавыг сулласан ч хилээр гарах, Төв аймагт очихыг нь хоригложээ

УИХ-ын гишүүн асан, Монполимет компанийн захирал Ц.Гарамжав 48 цагаар цагдан хорьсон. Түүнийг сулласан ч хязгаарлалт тоглоох, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 
2024-06-03

Хүүхдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийлэл 47 хувьтай байна

Дэлхийн хүүхдийн эрхийн индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргаад байна. Үүгээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл 47 хувьтай гарчээ. 
2024-05-31

Монгол Улс "Хүүхдийн эрүүл мэндийн эрх"-ийн үзүүлэлтээрээ 185 орноос 110-т эрэмблэгдлээ

Зургаадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол хүүхдээ сонсох, тэдний эрхийг дээдлэхийг сануулах өдөр юм. Манай улсын хүн амын 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Үүгээрээ бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог.
2024-05-31