Төрийн албанд ажилладаг 47.2 мянган хүний ХАСХОМ-ийг цахим системд байршуулжээ
Төрийн албан хаагчид буюу нийтийн албанд сонгогдсон, томилогдсон хүмүүс жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өмнөх жилийнхээ хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргадаг. Үүнийг нь АТГ-ынхан нэгтгэн Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд нээлттэй байршуулдаг билээ. Тэгвэл 2023 оны ХАСХОМ-ийг тус системд нэгтгэн оруулжээ.
2024-07-02
Жуулчдад зориулсан хурдан морины уралдааны тасалбар 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ
2024-07-01