Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр, халамж

Ахмад настнуудын хөдөлмөрлөх, хөгжих эрхийг зөрчиж байна

Өндөр настнуудад тулгамдсан дараагийн нэг асуудал нь ялгаварлан гадуурхалт гэж ХЭҮК-ынхон мэдээлэв. Тухайлбал, судалгаанд оролцсон таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Ялангуяа олон нийтийн газар, дэлгүүр, банк, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ гадуурхагддаг гэсэн байна. Түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч наснаасаа болоод ялгаварлан гадуурхалтад өртдөг хэмээжээ.
2024-02-02

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах салбарыг нэмэгдүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуан болон бусад албаны төлөөлөгчидтэй онлайн уулзалт хийжээ.
2024-01-30

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэгдүгээр сарын 18-нд олгоно

Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.
2024-01-09

Япон улсаас асрамжийн тогтолцооны туршлага судална

Япон улс нь ахмад настны бодлого, асрамжийн тогтолцоо, асаргаа сувилгааны үйлчилгээний талаар арвин туршлагатай учраас энэ чиглэлээр хамтран ажиллах туршлага судлах хүсэлтэй байгаагаа салбарын сайд уламжилжээ.
2024-01-09

Дохионы хэлний видео дуудлагын үйлчилгээг зогсоожээ

Дохионы хэлний видео дуудлагын үйлчилгээг зогсоожээ.
2024-01-05

А.Хишигбаяр: Малчид нийгмийн даатгалаа төлөхөөс хойш суудаг

Нийгмийн даатгалын багц хуулийг нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяраас дээрх хуулийн хэрэгжилтийг нийгмийн зарим бүлэгт хэрхэн хангуулах талаар тодрууллаа.
2024-01-04

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 46 дүрэм, журам батлагджээ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
2023-12-28

Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нартай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад удирдлагууд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зарим тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого болон нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, нийгмийн түншлэл, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн чиглэлээр анхаарах асуудлын талаар мэдээлж, Засаг дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгч, дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.
2023-12-27

Амьжиргааны түвшин доогуур айлын тоо нэмэгдсээр байгааг “Ид шидийн уут” харууллаа

Тандагч нь амьжиргааны түвшин доогуур байх магадлалтай айлуудаар эхэлж ороод, судалгаа хийх үүрэгтэй. Үүний дараа тухайн айлд багаараа зочлох, эсэхийг шийддэг юм байна. Тандагч нар мэргэжлийн судлаач биш болохоор олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Айлын нохой дайрахаас эхлээд янз бүрийн саад ч учирдаг. Гэсэн ч тэд сонгосон айл руугаа ганцаараа хурдан орчхоод л гараад ирдэг юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын удирдаж яваа багийнхантай “Ид шидийн уут” хэрхэн задардгийг энэ сарын 24-нд сурвалжиллаа. 
2023-12-26

Улсын бүртгэлийн үйлчилгээг бямба гарагт авах боломжтой

Улсын бүртгэлийн үйлчилгээг амралтын өдөр буюу Бямба гарагт дараах хоёр цэгээс харьяалал харгалзахгүй авах боломжтой.
2023-12-23

Нийгмийн халамж, тэтгэврийн чиглэлд хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцлаа

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн төвөөс “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулдаг бөгөөд 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг “Албан бус хөдөлмөрийн зах зээлийн тэлэлт ба насжилт: Нийгмийн хамгаалал асуудлыг шийдэл эсэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
2023-12-21

“Найрамдал-2” зуслан байгуулах төслийг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/129 дүгээр тушаалаар Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зуслан байгуулах төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.
2023-12-15

 Дундаж цалин хоёр сая төгрөгт хүрлээ 

Аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагсдын цалингийн статистикийг энэ оны гуравдугаар улирлын байдлаар гаргаснаа ҮСХ-ноос мэдээллээ. НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дээрх улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажиллагч хамрагджээ. Ийм шимтгэл төлж буй байгууллагын тоо 2022 оны мөн үеийнхээс 1.8 мянга, өмнөх улирлынхаасаа 373, ажиллагчдын тоо 12.6, хоёрдугаар улирлынхаас 10.9 мянгаар өссөн аж. Эл хугацаанд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёр сая болсон нь 2022 оны мөн үеийнхээс 436.1, өмнөх улирлынхаасаа 119.3 мянгаар илүү гэнэ. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2.3, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байжээ. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая байсан аж.
2023-12-15

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд нийт 115 115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг дурджээ. Эдгээр иргэн рүү чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх асуудлыг сангийн яамнаас онцолж байна.
2023-12-14

Монгол, Оросын хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах төслийн 4 дэх шатны хэлэлцээ болов

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн 4 дэх шатны хэлэлцээг зохион байгууллаа
2023-12-09

ЗТХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажлаа тайлагнав

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.
2023-12-08

БНСУ-д гурван монгол хүн тутмын нэг нь “хараар” амьдарч байна

БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тус улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан 2023 оны есдүгээр сарын 30-ны мэдээллээр Монгол Улсын 54 394 иргэн оршин сууж байгааг дурджээ. Дээрх статистик 2022 онд 39 746 байсан юм.
2023-12-06

“Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй”

Хүнсний захад талх, нарийн боовны лангуу ажиллуулдаг эмэгтэй цахим орчинд “Орой ажлаасаа буух болж, бараагаа хураахаар урд эгнүүлж тавьсан зөөлөн боовны уут заримдаа цоорчихсон харагддаг. Ажиглаад байх нь ээ, эмээ, өвөө нар урдуур нь гарахдаа гурилан бүтээгдэхүүний уутыг сэм цоолж, ганц нэгийг сугалаад амандаа хийдэг юм билээ. Харсан ч хараагүй мэт өнгөрдөг. “Зүгээр ав аа” гээд хэлчихвэл өндөр настай эмээ, өвөө нар ичиж зовоод нүүр хийх газаргүй болох биз. Ямар аргатайдаа ингэж явах вэ дээ. Зарим залуус аав, ээжийнхээ тэтгэврийг жил, сараар нь зээлүүлж аваад, хуу хамчихдаг гэж банкныхан ярихыг сонссон. Аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авдаг нь, нийтлэг тохиолдол. Ер нь залууст хэлэхэд аав, ээжийгээ баярлуулж гийгүүлдэггүй юм гэхэд дуртай амттаныг нь аваад өгчихөж байгаасай. Өтөлж, бууралтсан тэд талхны зах ч даахгүй” хэмээн бичжээ. 
2023-12-04