Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд нийт 115 115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг дурджээ. Эдгээр иргэн рүү чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх асуудлыг сангийн яамнаас онцолж байна. Тодруулбал, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн ажлуудыг төсвийн бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн өчигдрийн хурлаар дурджээ.
Тухайлбал:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулж төсвийн бодлогоор дэмжих,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт шаардлагатай зардлыг нэмэгдүүлэх,
- НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцоос Монгол улсад ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардагдах төсвийг хянаж, тусгах хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр сайжруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.