Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Нийгмийн даатгалын багц хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулан, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар:
- УИХ-ын байнгын хороогоор батлуулж буй - 2,
- Засгийн газрын тогтоолоор батлуулсан - 10,
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар батлуулсан - 9,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар батлуулсан- 7, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад яамдтай /Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам/ хамтран баталсан - 6, Нийгмийн даатгалын ерөнхий газрын баталсан - 7,
- Нэмэлтээр батлуулсан 5 дүрэм, журам /Үүнд: Засгийн газрын тогтоолоор - 2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар - 2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан - 1/тус тус байна.
Ийнхүү дүрэм, журмын боловсруулалт бүрэн дууссан бөгөөд батлагдсан нийт 46 дүрэм, журам байна.