Онцгой байдлын ерөнхий газрын 20 жилийн түүхт ой болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус байгууллагыг Сүхбаатар одонгоор шагнасан юм.
Учир нь Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.