Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилоос монгол уулчны цогцсыг олсон бол өөр нэг уулчин ор сураггүй алга болсныг экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ. 8K Expeditions-ийн захирал Лакпа Шерпагийн ярьснаар аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 орчим метрийн өндрөөс олжээ. Тэрээр олсноос унаж, өмнөд оргилын доор хэдхэн метрийн гүнд гацсан бололтой гэж холбогдох хүмүүс мэдээлэв. Эрэн хайх багийнхан “түүний цогцсыг хохирогчдын ар гэрийнхэнтэй тохиролцсоны дараа авчирна” гэж мэдэгдэв.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаарсарын 12-нд Эверестийн оргилд гарахаар явж байгаад Өмнөд Колын дээгүүр ор сураггүй алга болсон. Дараа нь Балбын уулчид сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд нэн даруй дайчлагдсан гэж Шерпа Печхумбе Шерпа, Мин Нурбу Шерпа, Аржун Карки, Ланк Рам нар мэдэгдэв. Монголын уулчин Л.Пүрэвсүрэнг хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Хималай Таймс