Зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх хүлээлт нэмэгдсэнээр зэсийн үнэ өсөж, рекорд тогтоов. Тодруулбал, Лондоны Металлын биржид зэсийн үнэ нэмэгдэж, тонн нь 10.6 мянган ам.долларт хүрсэн байна. Ингэснээр 2022 оны гуравдугаар сарын дээд түвшнийг давлаа.
2024 он гарсаар зэсийн үнэ 20 гаруй хувиар өссөн. Санхүүгийн байгууллагууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, зэсийн үнийг өсөлтийг улам өдөөж байна. Тэдний үйлдлээс зэсийн нийлүүлэлтийн хомсдол бий болсон гэж үзэж байгаа нь харагдана.