Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн төвөөс “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулдаг бөгөөд 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг “Албан бус хөдөлмөрийн зах зээлийн тэлэлт ба насжилт: Нийгмийн хамгаалал асуудлыг шийдэл эсэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн “Нийгмийн халамжийн тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн салбар хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар цахимаар оролцож, тэтгэвэр, тэр дундаа нийгмийн халамжийн тэтгэврийн чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийгмийн хамгааллын тогтолцоо үүсэн тогтсоноос хойш хүн амын нийгмийн хамгааллын эрхийг хангах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх туршлагаа хуваалцлаа. Мөн ковид-19 цар тахлын үед хүн амын амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар” онцолсон юм.
Тус салбар хуралдаанд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Сенегал Улс, Бүгд Найрамдах Малави Улс, Бүгд Найрамдах Кени Улс зэрэг улс орнууд мөн байгууллагуудын төлөөллүүд оролцож, мэдээлэл хийлээ.