Домогт уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарч, дэлхийн хамгийн өндөр оргилд авирсан амжилтаараа дэлхийн рекордыг тэргүүлэв. "Өнөө өглөө 07:25 цагт Ками Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 29 дэх удаагаа амжилттай авирлаа" гэж 14 Peaks Expedition-ийн гүйцэтгэх захирал Таши Лакпа онцлов.
Ками Рита Эверестийн оргилд хүрч, хамгийн өндөр оргилд хамгийн амжилттай авирсан өөрийн рекордыг эвдсэн гэдгийг баазын Экспедицийн хяналт, зохицуулалтын албаны дарга Химлал Гаутам мөн баталжээ. Балбын Солухумбугийн Тхаме тосгоны уугуул Ками Рита 14 Peaks Expedition-д ахлах хөтөчөөр ажиллаж, бүх амьдралаа уулын спортод зориулсан.
1970 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн тэрбээр багаасаа ууланд авирах сонирхолтой болж, 20 гаруй жилийн туршлага хуримтлуулжээ. "Түүний ууланд авирах аялал 1992 онд Эверестийн экспедицид туслах ажилтнаар элссэнээр эхэлсэн. Тэр цагаас хойш Ками Рита Эверестэд гарах олон экспедицид хөтөч хийж байна. Ками Ритагийн ололт амжилт Эверестээс ч давж, бусад уулыг байлдан дагуулж байсан. К2, Чо Оюу, Лхоцэ, Манаслу зэрэг гайхалтай оргилуудыг нэрлэж болно” хэмээн 14 Peaks Expedition-ийн гүйцэтгэх захирал Таши Лакпа онцлов.