Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж нэгдүгээр сарын 15 болон 25-ны өдрүүдэд орно.
Харин Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 18-нд олгох юм.
Эх сурвалж: ХХҮЕГ