“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна.
Сайн дурын ажилтнууд нь гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх үүрэгтэй. Тиймээс тэдэнд марафоны талаар ерөнхий ойлголттой, ёс зүйтэй байх зэрэг шаардлага тавьжээ. Тэмцээн зохион байгуулахад оролцож, дэмжлэг үзүүлсэн залууст сайн дурын ажилд хамрагдсаныг нь илэрхийлэх сертификат олгох аж.
Бэлтгэсэн М.Оч