Зуны халуун, нартай өдрүүд ирж буй энэ үед БНХАУ-ын Иү хотын бизнес эрхлэгчид нарнаас хамгаалах хувцас, хэрэглэлийн захиалгад дарагдаад байна. "Дэлхийн супермаркет" гэгддэг Иү хотын дижитал худалдааны платформын мэдээллээс харахад нарнаас хамгаалах нүүрний хаалт, бээлий, малгай зэргийг борлуулдаг дэлгүүрийн тоо 2023 оныхтой харьцуулахад бараг 40 хувиар өссөн байна.
Энэ төрлийн бараа бүтээгдэхүүн зөвхөн Хятадад төдийгүй Европ, АНУ, Япон, Солонгост эрэлт хэрэгцээ ихтэй байгааг Иү хотын үйлдвэрлэгчид онцолжээ.