ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бээжин, Харбин гэсэн хоёр хотод айлчлах бөгөөд тавдугаар сарын 16-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж, тавдугаар сарын 17-нд Харбинд зочлох төлөвлөгөөтэй аж.
Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал, 11 гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Хэлэлцээнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу, тэргүүн шадар сайд Денис Мантуров, шадар сайд Татьяна Голикова, Александр Новак, Виталий Савельев, Юрий Трутнев, Дмитрий Чернышенко, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Байгалын нөөц, экологийн сайд Александр Козлов, Сангийн сайд Антон Силуанов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Максим Орешкин, Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина, “Роскосмос”-ын тэргүүн Юрий Борисов, Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны агентлагын тэргүүн Дмитрий Шугаев, “Росфинмониторинг” -ийн тэргүүн Юрий Чиханчин, “Росатом”-ын тэргүүн Алексей Лихачев, “Оросын төмөр зам”-ын тэргүүн Олег Белозеров, БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Игорь Моргулов нар оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан концерт үзэж, хоёр улсын соёлын жилийн нээлтэд оролцоно.
Эх сурвалж https://www.vedomosti.ru/politics/articles/2024/05/15/1037416-putin-pribil