Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Уул уурхайн бус экспортын салбараас жилд 0.5 тэрбум ам.долларын орлого олдог

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.
2023-04-10

Төрийн ордны зүүн талын замыг яах гэж түйвээв 

Тэр хэсгийн явган хүний зам засахаар хэмжээнд муудсан байсан билүү. Нийслэлийн хаа сайгүй байгаа, аврал эрсэн замуудын дэргэд харин ч боломжийн байсан бус уу. Эсвэл дарга нар суудаг ордны хашааны гадаах зам гэхэд арай үзэмжгүй гээд шинэчлэхээр болов уу.
2023-04-10

Мэргэшсэн багш нар “Хариуцлагатай сонгогч” бэлтгэнэ

Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3–8-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулж, 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.
2023-04-10

 УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт тусгав

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэж эхэлнэ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бүхэлд нь тойргоос сонгодог тогтолцооноос татгалзаж, холимог хувилбар дэвшүүлсэн гэдгээрээ анхаарал татаж буй энэ удаагийн төсөлд өөр ямар нэмэлт, өөрчлөлт байгааг тодруулъя. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар энэ удаагийн төсөлд тусгасан юм.
2023-04-10

ЗГ: Улс төрийн туршлагыг нь харгалзан үзэж Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо

Б.Тулга нь 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
2023-04-08

ЗГ: Х.Булгантуяа нь туршлагатай учир ХНХ-ийн сайдаар томилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол өчигдөр болсон. 
2023-04-08

ФОТО: Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ой тохиож байна

Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэд баярын хурал, чуулганаа Соёлын төв өргөөнд хийв.
2023-04-07

Л.Гантөмөр: Эрх баригчдын “урт гар”-аас салгаж өгөхийг Ардчилсан намаас ард түмэн ахиад хүсэж байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Урд шөнө би хар дарж зүүдэллээ Урт гар намайг зовооно…
2023-04-07

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 19-нөөс зогсооно

Мөн энэ сарын 19-нөөс эх­лэн хол­­­­бог­­дох ай­­­маг, сум, дүүргийн иргэдийн шил­­жилт хөдөлгөө­­нийг зог­­­соох юм. Ташрамд дурдахад, ир­гэд нөхөн болон дахин сонгуулийн сон­­­гогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэл­­тэй­­­гээ Ул­­сын бүрт­­­гэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуу­­­­­лан танилцаж, шалгах боломжтой.  
2023-04-07

“Төр дангаараа ажил олгогч болж хувирлаа”

Ингэснээр эхний ээлжид төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, улмаар бууруулах зарчмын шинэчлэлийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж хариулав. Тайлант хугацаанд улс төрийн албан тушаалтан 406-гаар цөөрсөн нь сайн ч төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулсантай холбоотойг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн тодотгосон юм. 
2023-04-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриаллаа

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож бизнес эрхлэгчдэд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
2023-04-06

Ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад төрөөс урамшуулал олгохгүй

Эл журмын дагуу олимп, паралимп, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Тэгвэл уг урамшууллыг ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад олгохгүй байхаар журамд нэмэлтээр тусгажээ. Спортын бусад наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт ч Засгийн газраас урамшуулал олгохдоо энэхүү зарчмыг баримтлах аж. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчин, дасгалжуулагчдад ямар ч тохиолдолд Засгийн газраас шагнал олгохгүй байх нь.
2023-04-06

 УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүн Т.Доржханд нар ажиллажээ. Тэд санал нэгтэйгээр төслөө өргөн барьсныг ажлын хэсгийн ахлагч онцолсон юм.
2023-04-06

Н.Учрал: "Шилэн" ажиллагааг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжүүлэлт хэр байгааг зургадугаар сарын 1-ны дотор тайлагнахыг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга даалгалаа. Түүнчлэн "Шилэн" ажиллагааг эрчимжүүлж, ил тод нийгмийг бүтээнэ" гэв.
2023-04-05

 Ажил олгогч Ардын нам

Төрийн албан хаагчдын тоо түүхэн дээд түвшинд хүрч, нийт хүн амд эзлэх хувь нь 6.68 болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн дүн бөгөөд нийт ажиллах хүчний 17 хувь нь төрийн албанд ажиллаж байна гэсэн үг. Төрийн албан хаагчдын нийт хүн амд эзлэх хувь арван жилийн өмнө 5.78 байсан бөгөөд тэд өдгөө 225.2 мянга болсон нь урьд оныхоос 16.3 мянгаар нэмэгдсэн дүн юм. Дээрх хугацаанд төрийн албан хаагчдын тоо тасралтгүй нэмэгдсэн ч 16.3 мянга гэдэг тоо бол бас л өнгөрсөн 10 жилд байгаагүй өсөлт аж. 2013-2014 онд 14.1 мянгаар нэмэгдсэнийг эс тооцвол төрийн албан хаагчдын тооны өсөлт жилд 1000-6500 хавьцаа хэлбэлзэж ирсэн байгаа юм.
2023-04-05

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд  сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад  “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
2023-04-04

Уул уурхайг аж үйлдвэржилттэй хослуулахыг уриаллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр “Өглөөний уулзалт” хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрх лэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өчигдөр уулзаж, ярилцлаа.
2023-04-04

Төсвийн хуулийг зөрчсөн тул Ө.Сумъяабаатарыг огцруулсан гэв

Баянгол дүүргийн ИТХ өнгөрсөн сарын 29-нд хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан. Тус хуралдаанд оролцвол зохих 38 төлөөлөгчөөс 33 нь хүрэлцэн ирсэн бөгөөд Засаг даргад хариуцлага тооцох тухай саналыг нэр бүхий 15 төлөөлөгч гаргасныг олонх нь дэмжжээ.
2023-04-04