Баянгол дүүргийн ИТХ өнгөрсөн сарын 29-нд хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан. Тус хуралдаанд оролцвол зохих 38 төлөөлөгчөөс 33 нь хүрэлцэн ирсэн бөгөөд Засаг даргад хариуцлага тооцох тухай саналыг нэр бүхий 15 төлөөлөгч гаргасныг олонх нь дэмжжээ. ИТХ-ын эл шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргаад буй. Үүнийг ИТХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн эсэргүүцэж буй бол өчигдөр АН-ынхан мэдээлэл хийж, өөрсдийн эрх ашгийн төлөө бус, Баянгол дүүргийн иргэдийн тусын тулд түүнийг огцруулсан хэмээлээ. Тэд Ө.Сумъяабаатар нь Засаг даргаар ажиллахдаа төсвийн холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүний нөөцийн бод логыг алдагдуулсан гэж үзэж буй аж.
Бэлтгэсэн Б.Уран