Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэд баярын хурал, нэгдсэн чуулганаа Соёлын төв өргөөнд хийв. Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр "Ардчилсан нам цаашид эрх чөлөөг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг, бизнесийн орчныг дэмждэг хүмүүнлэг хийгээд хөгжингүй, иргэн бүрт тэгш боломжийг олгодог нийгмийг бататган хөгжүүлэхийн тулд ардчиллын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг хэлэлцэн "Ардчилсан нам ба Монгол Улсад ирж буй сорилт" сэдвийн хурээнд үндсэн илтгэлийг тавьсан. Мөн энэ хүрээнд Ардчилсан намын дэргэдэх "Бодлого, Стратегийн хүрээлэн"- г эдийн засаг,ч УИХ-ын гишуун асан 3.Нарантуяа ахлан ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх чиглэлээр сөрөг хүчний бодлогын тувшинд ажиллаж байгаа онцлон танилцуулсан. Тэд Ардчилсан нам асуудлаа хамтаараа хэлэлцдэг, гишүүдээ сонсдог, иргэдтэйгээ ярилцдаг судалгаанд суурилсан бодлогын түвшний сөрөг хүчин байна гэдгээ илэрхийллээ.