Долоо хоног бүрийн лхагва гарагт Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай,
- “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Хурлын шийдвэрийг өнөөдөр 14.00 цаг танилцуулна.