Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр “Өглөөний уулзалт” хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрх лэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өчигдөр уулзаж, ярилцлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэр гэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлд вэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловс руулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөг жүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой хэрэгжүүлэх, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байв. Уулзалтад Сан¬ гийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлд- вэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулч¬ лалын сайд Б.Бат-Эрдэнэ болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага оролцов. Мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциацын зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, “Оюу¬ толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, МАК ХХК-ийн захирал Б.Нямтайшир, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, “Саус гоби сэндс” ХХК-ийн захирал А.Далангурван, “Бад рах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, сонирхсон асуулт даа хариулт авч, ярилцлаа. Тус салбарынхны хувьд тулгамдаж буй нийт¬ лэг зургаан бэрхшээл байгааг зөвлөлийн дар га Г.Батцэнгэл танилцуулсан юм. Тухайлбал, хүний нөөцийн хомсдол буюу уртын ээлжийн зохицуулалт, байгаль орчны салбарын баримт бичгийн баталгаажуулалт болон орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн тус салбарт түгээмэл ашигладаг химийн болон аюултай ангиллын тэсэлгээний бодис буюу тусгай ачаа барааны хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл хувийн хэвшлийнхэн дунд түгээмэл байгааг хэллээ. АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээр олоогүй орлогод татвар ногдуулж буй нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт төдийгүй төр, хувийн хэвшлийн маргаан болдог байна. Уул уурхайн салбарын дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ уул уурхайн компаниудад их байгааг Эрчим хүчний сайдад хувийн хэвшлийнхэн хэлж байлаа. Сайд Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар уул уурхайн бир¬ жийн үйл ажиллагааг нэвтрүүлснээр гарсан үр дүнг онцолсон бөгөөд тусгай зөвшөөрөл, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэг төрөөс хамаардаг шат дамж лагыг шилэн болгож, цахимжуулахаар ажил лаж буй, лицензийн арилжаа наймаа өнгөрсөн хугацаанд хяналтгүй болсныг цэгцэлж, холбог дох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа зэргийг танилцуулсан юм. Ерөнхий сайд “Ганц удаагийн уулзалтаар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломж гүй. Тал талаас нь ярилцаж, дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус, аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон” хэмээн онцолсон юм. Мөн Ашигт малтмалын, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн энэ ажилд оролцоотой байх хэрэгтэйг дурдлаа. Хууль бат¬ лагдсаны дараа шүүмжлэх бус, өмнө нь ярих хэрэгтэй. Төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж, “хуурай” хууль гаргахгүй байхыг сайд нарт анхааруулав.