Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Засгийн газрын Тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтыг тайлагнахыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн мэдээллийг ил болгохыг даалгажээ. Өөрөөр хэлбэл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжүүлэлт хэр байгааг зургадугаар сарын 1-ны дотор тайлагнахыг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга даалгалаа. Түүнчлэн "Шилэн" ажиллагааг эрчимжүүлж, ил тод нийгмийг бүтээнэ.
Үүнд сэтгүүлч нар оролцоотой байж, шүгэл үлээнэ гэж итгэж байна. Тусгай хамгаалалттай газарт газар авсан иргэн татвараа тухайн цагт төлсөн үү, үгүй юү, аливаа барилгыг хэн хүлээж авсан, комисст хэн хэн багтав гэдгийг ил болгоно. Ер нь 5000 гаруй мэдээлэл ил болох учраас бага зэрэг цаг хугацаа шаардагдана. 68 мэдээллийг дээрх хуулиар ил болгосон. Гэтэл өнгөрсөн хугацаанд зарим асуудлыг ил болгосонгүй" гэлээ.