Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг төр үймүүлэх гэсэн хэргээр баривчлахаар ерөнхийлөгчийн ордонд иржээ. Энэ тухай Yonhup агентлаг Авилгалтай тэмцэх газраас иш татан мэдээлэв.
"Бид ерөнхийлөгч Юныг баривчлах тушаалыг хэрэгжүүлж эхэлсэн" гэж тус байгууллага тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн ордны гадаа Юн Сок Ёолыг дэмжигчид цугларсан байгаа тул хуулийн ажилтнууд түүнийг одоогоор баривчилж чадаагүй байгаа бөгөөд энэ явц хэдэн цаг үргэлжилж магадгүй байна.
12-р сарын 31-нд Өмнөд Солонгосын шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах захирамж гаргасан тухай мэдээлсэн.
Мөрдөн байцаагчид Юн Сок Ёолыг цэргийн дэглэм тогтоосонтой холбогдуулан гурван удаа байцаалтад дуудсан ч ирээгүйн улмаас баривчлах зөвшөөрөл хүсэлт гаргажээ.
Ийнхүү Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа одоогийн ерөнхийлөгчийг баривчлах гэж байна.