Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус сургууль нь дөрвөн блоктой бөгөөд дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна.
Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэв.