Гадаад дахь сонгогчдын ирц 15.5 хувьтай байна
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал өгөх бөгөөд 34 улсын Дипломат төлөөлөгчийн газарт 13.095 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.
2024-06-21
УБЕГ: БНСУ-д амьдарч байгаа Монголчууд хамгийн их санал өгч байна
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй гэж заасан.
2024-06-21
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нөгөөдөр эцэслэх нь
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар өчигдөр нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон байна. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, нийслэлийн Улсын бүртгэл, Цагдаагийн удирдах, Онцгой байдлын газар болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл оролцсон аж. СЕХ-ны дарга ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж, ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар тэдэнд чиглэл өгсөн байна.
2024-06-21
АН есөн яам бүхий стратегийн Засгийн газар байгуулна гэв
Нийгмийн сүлжээнд АН сонгуульд ялбал ямар Засгийн газар байгуулах тухай хоёр төрлийн хувилбарыг уржигдар оройноос эхлэн түгээжээ. Засгийн газрыг АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүлж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц тэргүүтнийг оруулсан болон Х.Баттулга Ерөнхий сайд болж, С.Ганбаатар, “Херо” Л.Баатар нарыг бүрэлдэхүүнд ньбагтаасан өөр нэг хувилбар гаргасан аж. Тэгвэл АН-аас эдгээр мэдээлэл худал, гүтгэлэг гэдгийг өчигдөр залруулав. Тус нам сонгуульд ялсан нөхцөлд есөн яам бүхий цомхон бүтэцтэй, стратегийн Засгийн газар байгуулна, үүнийг намын дарга Л.Гантөмөр тэргүүлнэ гэдгийг жагсаалтаар нэр дэвшигч, стратегич Б.Баттөмөр онцолсон
2024-06-21
Нийслэл болон 10 аймагт нийт 300 ажиглагч ажиллана
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн ТББ-уудаас УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээр нэвтрүүлэх сурталчилгааны, автоматжуулсан системийн, кампанит ажлын санхүүжилтийн гэсэн гурван чиглэлээр мониторинг хийж буй аж. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт, санал хураах, дүн гаргах үйл явцад ажиглалт хийж байгаа гэнэ. Сонгуулийг ажиглах ажлыг “Бодлогод залуусын хяналт” ТББ хариуцжээ
2024-06-21
Зургаадугаар тойрог: Шинэ хүмүүс цойлж мэдэх зүүн бүс
Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
2024-06-21
Монгол, Турк улсын худалдааны эргэлт 3 дахин өсжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.
2024-06-20
ТАНИЛЦ: Хамгийн баян 5 НЭР ДЭВШИГЧ
Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчид Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ гаргах хуулийн зохицуулалттай.
2024-06-20
ХҮН Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа
ХҮН нам энэ удаагийн сонгуулиар олонх болвол мэргэжлийн Засгийн газрыг бодлогын есөн яам, 12 сайдтай байгуулахаа өчигдөр зарлав. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллах бол эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан Шадар сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Технологийн инновац, худалдаа хариуцсан Шадар сайдаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан Д.Энхбат, Гадаад харилцааны сайдаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Хууль зүйн сайдаар Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Д.Үүрцайх, Сангийн сайдаар Б.Отгонтөгс, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын сайдаар Б.Найдалаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Гантулга, Уул уурхай, дэд бүтцийн сайдаар Ж.Золжаргал, Боловсрол, соёлын сайдаар П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайдаар Д.Наранбаатар, Батлан хамгаалахын сайдаар С.Санасэр нарыг томилох гэнэ
2024-06-20
Н.Хуланг Үндэсний эвслийн нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгав
Үндэсний эвслийн жагсаалтын зургаадугаарт бичигдсэн нэр дэвшигч Н.Хуланг Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын гишүүнчлэлтэй гэж үзэн бүртгэхээс татгалзсан. Өчигдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэр дэвших эрхтэй гэж үзэн, бүртгэж, үнэмлэх олгохыг сонгуулийн төв байгууллагад даалгалаа. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Н.Хулангийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “Аливаа хүн улс төрийн намд нэгдэн орсон бол түүнээс гарах нь сайн дурын үндсэн дээр буюу тухайн хүний өргөдлөөр шийдэгддэг гэдгийг шүүх эцэслэлээ.
2024-06-20
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээн үг хэлэхдээ “Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов.
2024-06-20
2000-аас дээш сонгогчтой хэсгийн хороонд бүртгэлийн хоёр ажилтан байх нь
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хороо, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын талаар мэдээлэв.
2024-06-20
ТАВДУГААР ТОЙРОГ: Хамгийн олон өрсөлдөгчтэй төвийн бүс
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг багтаж буй. 10 мандаттай хоёр тойргийн нэг болох төвийн энэ бүсэд 16 нам, хоёр эвслийн болон бие даагч дөрөв, нийт 118 хүн өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог юм. Тэр хэрээр өрсөлдөөн нэлээд ширүүн байна гэсэн үг.
2024-06-20