Нийгмийн сүлжээнд АН сонгуульд ялбал ямар Засгийн газар байгуулах тухай хоёр төрлийн хувилбарыг уржигдар оройноос эхлэн түгээжээ. Засгийн газрыг АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүлж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц тэргүүтнийг оруулсан болон Х.Баттулга Ерөнхий сайд болж, С.Ганбаатар, “Херо” Л.Баатар нарыг бүрэлдэхүүнд ньбагтаасан өөр нэг хувилбар гаргасан аж. Тэгвэл АН-аас эдгээр мэдээлэл худал, гүтгэлэг гэдгийг өчигдөр залруулав. Тус нам сонгуульд ялсан нөхцөлд есөн яам бүхий цомхон бүтэцтэй, стратегийн Засгийн газар байгуулна, үүнийг намын дарга Л.Гантөмөр тэргүүлнэ гэдгийг жагсаалтаар нэр дэвшигч, стратегич Б.Баттөмөр онцолсон. Тэрбээр “Сонгуулийн өмнө олон нийтийн сэтгэл зүйгээр тоглож, уурлуулж, бухимдуулахуйц энэ мэт худал мэдээллийг эрх баригчдын зүгээс түгээж байна. Манай нам сонгуульд ялсан нөхцөлд өнөөдрийнх шиг данхар, нэг хүнд зориулсан бүтэц хийхгүй. Нийгмийн сүлжээнд цацаж буй нэрс худал. Бид нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гол стратегийн чиглэлүүдээ тодорхойлж, үүний дагуу есөн яам байгуулна. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсээр яам толгойлуулахгүй. Зөвхөн тойргоос сонгогдсон хүмүүсээс сайд нарыг томилох чиглэл баримталж байна” гэлээ. Тус намын Улс төрийн зөвлөл Засгийн газрын ерөнхий бүтцийг шийдсэн аж.
Сонгуульдуусах хүртэлхдолоо хоногт АН-ыг харлуулах энэ мэт олон худал мэдээлэл, бичлэг тарааж болзошгүй учраас шүүлтүүртэй хандаж, сэтгэл хөдлөлөө бусдаарудирдуулахгүй байхыг тус намаас хэвлэл мэдээллийнхэн болон сонгогчдод уриалсан юм.