ХҮН нам энэ удаагийн сонгуулиар олонх болвол мэргэжлийн Засгийн газрыг бодлогын есөн яам, 12 сайдтай байгуулахаа өчигдөр зарлав. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллах бол эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан Шадар сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Технологийн инновац, худалдаа хариуцсан Шадар сайдаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан Д.Энхбат, Гадаад харилцааны сайдаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Хууль зүйн сайдаар Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Д.Үүрцайх, Сангийн сайдаар Б.Отгонтөгс, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын сайдаар Б.Найдалаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Гантулга, Уул уурхай, дэд бүтцийн сайдаар Ж.Золжаргал, Боловсрол, соёлын сайдаар П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайдаар Д.Наранбаатар, Батлан хамгаалахын сайдаар С.Санасэр нарыг томилох гэнэ.