Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

МАН: Сонгуулийн тойргийг бүсчлэн тогтоох талаар судлахыг даалгав 

МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар санал солилцжээ. Мөн Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс, эх орны эрх ашгийг бодож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах шаардлагатай. Цаашлаад нутаг ус, мөнгөний хүчин зүйлийг багасгах ёстой. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар хуваах нь зүйтэй гэж бид үзэж байгаа ч төсөл болгон хараахан эцэслээгүй байна.
2023-12-12

2010-2023 онд “С” зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрсийг нотлох баримтад хавсаргана

Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ. 
2023-12-12

Монгол, НҮБ-ын хамтарсан хурлаар цаашид хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцлээ

“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
2023-12-12

“Хүний эрх-75” уулзалтад 130 гаруй улсын өндөр албан тушаалтнууд оролцож байна

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.
2023-12-12

Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн
2023-12-11

 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг баталлаа

 УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг батлав. Ингэснээр манай улс ийм хуультай 35 дахь орон болж буй аж. Эл хуулиар гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн иргэд тэжээсэн амьтныхаа асран хамгаалагчийн хувиар үүрэг хүлээнэ. Тодруулбал, асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Түүнчлэн нохой, муурыг төрснөөс нь хойш 6-12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах ёстой. 
2023-12-11

Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 142 орноос 69-д бичигдэж байна 

Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулж өнгөрсөн бямба гарагт УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Тус хуралдаанд үг хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиа шинэчилсэн, төсвийг нь 2021 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдүүллээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай Ази тивийн анхны улс болсон гэх зэргээр ололт, амжилтаа нэрлэв. Гэвч “World justice project” байгууллагаас гаргадаг хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаарх индексээр Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д бичигдэж буй. 
2023-12-11

Г.Занданшатар: Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
2023-12-09

Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчийн “СУНГАА”

Ирээдүйн ардчилсан намын түүчээ болох залуучуудыг эгнээндээ нэгтгэдэг Ардчилсан залуучуудын холбоо 23 “хүрлээ”.  Одоогоос 23 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Ардчилсан залуучуудын холбоо байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Г.Батхүү агсан сонгогдож байжээ. Тэгвэл уг байгууллага тун удахгүй шинэ ерөнхийлөгчтэй болох нь. Эмэгтэйчүүдийн холбоо, Нийслэлийн АН-ын даргаа саяхан сонгосон Ардчилсан намынхан дараагийн томилгоогоо хийнэ.
2023-12-08

 Улстөржилтийг улам дэвэргэх санаархал

Гэхдэээ л хуулийг батлах нь битгий хэл өргөн барихгүй болтол нь эсэргүүцэх боломж бас бий. Парламент дахь олонхын бүлгийн хэн тус хуулийн төслийн талаар санаачлагчаас мэдээлэл сонсох явцад дэмжээгүй, эсэргүүцсэн гишүүд байснаас гадна улс төрийн бусад намтай эл асуудлаар саналыг нь сонсох ёстой гэсэн чиглэлийг удирдлагаас нь өгсөн юм билээ. 
2023-12-08

Байнгын хорооны дарга Б.Баярсайхан тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар  Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг.  Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.
2023-12-08

"Монгол шүүгч ОУ-ын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон нь Монгол Улсын гадаад нэр хүнд ихээхэн өссөний илрэл"

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэнд баяр хүргэлээ.
2023-12-07

Нүглийн нүдийг гурилаар ХУУРАГЧИД буюу нүүрсний жинхэнэ хулгайчид

Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 4-8-нд үргэлжилж ийнхүү өндөрлөж буй. Харин хоёр дахь үе шат энэ сарын 18-22-нд болно. Сонсголоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах юм.
2023-12-07

"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07

"Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэнд шилжүүлж болохгүй"

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
2023-12-07

 “Зорилгоосоо гажуудсан ардчиллын тогтолцоог АН засна” 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл “Иргэн нь баян Монгол” сэдвээр илтгэхдээ 33 жилийн өмнө шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчтэй нийгэм бүтээхээр эхлүүлсэн ардчилсан тогтолцоо өнөөдөр гажуудсаныг сануулав. Авлига, хулгай нүүрлэсэн, айдас дүүрэн нийгэм бий болчихсоны шалтгаан нь зүүний үзэл баримтлалтай намын халамжийн бодлогоор “зэвсэглэсэн том машин” буруу өнхөрч буй явдал гэж дүгнэв. Ардчилсан нам жинхэнэ утгаараа сэргэж байж энэ бүхнийг засахад хувь нэмрээ оруулна хэмээн мэдэгдсэн. 
2023-12-07

Монгол, Итали улсууд худалдаа, эдийн засгийн чиглэлд хамтран ажиллажээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-12-07

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс НҮБ-ын гишүүн бүх улс буюу нийт 192 улстай дипломат харилцаа тогтоов.
2023-12-07