Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Энэ жил олон жилийн дунджаас их бороо орно

“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2024-05-29

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамт хийнэ

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-05-29

Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дууджээ

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэж байна.
2024-05-29

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.29) болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2024-05-29

Гадаадад суугаа 2459 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно.
2024-05-29

ҮАГ-ын орон тоог 585 болгож нэмлээ

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан.
2024-05-29

“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-д 1970 онд элсжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 28-ны өдөр “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-29

Л.Гантөмөр: Ардчилсан намын байр суурь нэг л байгаа

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэх албан ёсны байр суурь илэрхийллээ.
2024-05-28

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах хуулийн төсөл өргөн барив

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.
2024-05-28

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
2024-05-28

Парламентыг “солонгоруулах” сонгууль

Харин АН-ын дарга Л.Гантөмөр “Бид сонгуульд оролцох батламжаа авчихсан. Одоо СЕХ-нд 126 нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой үйл явц өрнөж байна. Нэр дэвшигчдийн бүртгэл намыг сонгуульд оролцох, эсэхэд нөлөөлөхгүй. АН-аас намын даргын гарын үсэг бүхий албан ёсны шийдвэрээ СЕХ-нд хүргүүлсэн. Манай нам нэг л шийдвэр гаргасан” гэсэн тайлбар өгөв.
2024-05-28

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2024-05-27

“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо.
2024-05-27

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
2024-05-27

"Монгол, Италийн харилцаа эртнээс улбаатай бөгөөд үүнийг улам бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал"

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд ажлын айлчлал хийж, тус танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Фабрицио Касталдитай уулзлаа.
2024-05-27

“Эхийн алдар” I, II одонг 11 294 ээжид олголоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” I, II одон гардууллаа. Энэ сарын 20-ноос Хан-Уул дүүргийн эхчүүдэд одон гардуулж эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрханд харьяалалтай ээж үүд “Эхийн алдар” одонгоо зүүснээр уг ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ жил улсын хэмжээнд 11 294 ээжид одон гардуулсан юм байна. Уг одонг хүртсэн ээжүүдийн тоо өнгөрсөн оныхоос 526-гаар нэмэгдсэн бөгөөд тэдний олонх нь 34-38 настай аж. “Эхийн алдар” одонтой ээжүүд жилд 100 000 -200 000 төгрөгийн урамшуулал авдаг. 
2024-05-27

Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа.
2024-05-27

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС ЗАЙЛСХИЙХ “ДАРХЛАА”

Бид сонгуулийн тогтолцоо, хуулийн өөрчлөлт болон сонгогчийн мэдэх эрхийг хангах зорилгоор багц мэдээллийг бэлтгэн хүргэж буй. Тэгвэл энэ удаад хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл, манипуляцад хэрхэн автахгүй байх талаарх мэдээллийг хүргэж байна.
2024-05-27