Намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.
2024-07-08
Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн П.Наранбаатар “ шударга бус байдал явж ирсэн учраас төрийн албан болж хувирсан. Төрийн албаны ерөнхий шалгалт, нөөцийн ашиглалт 38 хувьтай байна. Гурван хүний хоёр нь шалгалтаа өгчихөөд ажилд ороогүй. 2012 онд 9 байсан яам 11, агентлагын тоо 39 болж өсөв, төрийн албан хаагчдын тоо 226 мянгад хүрэв. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийнхээ 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчдын тоо өссөөр байна. Тиймээс төрийн албыг цомхотгох ямар арга хэмжээ авах вэ гэж асуумаар байна. Ямар хөтөлбөр хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ. Төсвийг хэрхэн босгох вэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулаа.
2024-07-05
Байнгын хороодын гишүүдийг баталлаа
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ.
2024-07-05
Д.АМАРБАЯСГАЛАН: Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн соёл өнөөдрөөс эхэллээ
Сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэ эрхэм танхимд хувь хүний хэрүүл, маргаан бус, улс орны хөгжил, дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай
2024-07-03
Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо
УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөлөө. Улмаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 2024 оны ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр 68 суудал авсан МАН УИХ-д даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон.
2024-07-02
УИХ-ын 126 гишүүн тангараг өргөлөө
УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөж байна. Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажиж буй.
2024-07-02
Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дуусч, урьдчилсан дүн гарсан. Нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдож чадаагүй.
2024-06-29
Нэр дэвшигчийн сонсголыг хориглосон шийдвэрээ Цэц хэвээр үлдээлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
2024-06-27
Цэцийн хуралдааныг шууд дамжуулна
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ. Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилсан гэнэ. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягаар түгээж эхэлсэн байна. Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж буй аж.
2024-06-12
72 гишүүнтэйгээр бүрэн эрхээ дуусгаж буй “саарал” парламент
Монгол Улсын парламент 76 гишүүнтэй ажилласан цаг үе түүх болон үлдэж байна. 1992 онд манай улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу байнгын ажиллагаатай, 76 гишүүнтэй парламенттай болсон юм. Ийм бүрэлдэхүүнтэйгээр найман удаагийн парламентыг бид байгуулсан байна. Улмаар энэ тооны гишүүнтэй ажилласан сүүлчийн нэгдсэн чуулган ажлын 58 өдөр хуралдаад өчигдөр хаалаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 21 хоногийн дараа бид УИХ-д 126 гишүүн сонгоно. Тиймээс 76 гишүүнтэй ажилласан сүүлчийн парламентын онцлогийг тоймлон хүргэе.
2024-06-06