УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолыг уншиж танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, батлав. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн тухай бүлгийн дарга нь танилцууллаа. Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ. Харин Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг дэвшүүлсэн бөгөөд түүнийг 100 хувийн саналаар сонгов.
Түүнчлэн АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг, МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонгосон юм. Үүнээс гадна өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг батламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 68 суудал авч, олонхийг бүрдүүлсэн тул Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдож, ажлаа үргэлжлүүлэх болж байна. Иймээс УИХ-аас Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм.
Одоо нэгдсэн хуралдаан гурав асуудлаас эхлэн хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбоотойгоор АН-ын бүлэг 20 минутын завсарлага авсан байна. Үргэлжлүүлэн
- Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
- Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал
- Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр баталжээ.