УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн П.Наранбаатар “ шударга бус байдал явж ирсэн учраас төрийн албан болж хувирсан. Төрийн албаны ерөнхий шалгалт, нөөцийн ашиглалт 38 хувьтай байна. Гурван хүний хоёр нь шалгалтаа өгчихөөд ажилд ороогүй. 2012 онд 9 байсан яам 11, агентлагын тоо 39 болж өсөв, төрийн албан хаагчдын тоо 226 мянгад хүрэв. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийнхээ 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчдын тоо өссөөр байна. Тиймээс төрийн албыг цомхотгох ямар арга хэмжээ авах вэ гэж асуумаар байна. Ямар хөтөлбөр хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ. Төсвийг хэрхэн босгох вэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “1990-аа оны системтэй одоог хүртэл адил. Дундуур нь өөрчлөлт хийсэн. Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан. Нэг нам давамгайлж буй тохиодолд реформ хийх нөхцөл бүрдээгүй. Тиймээс олон намын төлөөлөл байгаа энэ үед шинэ 30 жилд тохирсон реформ хийх бодолтой байна. Дундаа орхидоггүй байх. Бүхий л асуудлыг нэг хүн хариуцдаг. Сонгодог парламент эрхэлсэн сайдтай байх, загвар руу орвол сайн. Багадаа 30 орчим хувиар буурна. Хоорондоо уялдаагүй агентлагуудын тоо багасах юм” хэмээн хариулав.