Монгол Улсын ес дэх парламентын анхны хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бол хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл хуралдааныг удирдан явуулж байна. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын даргыг сонгох хүртэл хамгийн ахмад гишүүн хуралдааныг даргалах заалттай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.07.01) зарлиг гарган, шинээр байгуулагдсан, УИХ-ын анхны хуралдааныг өнөөдөр хуралдуулах зарлиг гаргасан билээ.