УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дуусч, урьдчилсан дүн гарсан. Нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдож чадаагүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрт нь санаа өгсөн бөгөөд өнгөрсөн он жилүүдэд өөрт нь итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр "Баярлалаа та бүхэндээ
Олон жилийн маань хүсэл, мөрөөдөл биелж хоёр Улсын Их Хурал дамнаж хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Монгол Улсын Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд сайхан байна аа.
“Цэгцрэх хөдөлгөөн” нэгэнт эрчээ авчээ, энэ эрчийг сааруулахгүй авч явна гэдэгт нөхдөдөө итгэж байна.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сонгогчиддоо баярлалаа.
Дэмжсэн тусалсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье! Илүү ихийг хийгээрэй гэж миний нөхдөд болон надад сургамж, ухаарал хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Нэгдүгээр тойргийнхоо ялагчдад баяр хүргэж, Бүс нутаг, улс Монголынхоо төлөө зүтгэх үйлсэд тань амжилт хүсье" гэжээ.