УИХ-ын 126 гишүүнээс таван гишүүн татгалзаж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо. Тэрбээр “Шинэ УИХ нь таван нам эвсэл олон талын төлөөллийг бүрдүүлж чадлаа. Улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх, үнэмлэхүйн олноос улс төрийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн. Эх орны хөгжлийн бодлогын талаар хэлэлцэж, хэрүүл маргааны улс төрөөс зөвшилцөл, хөгжлийн бодлого руу шилжиж байна. Мөн цогц реформ шинэчлэл хийх хариуцлагатай үүргийг хүлээж байна. Эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалан ажиллана. Хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг онцгойлон анхаарна. Эмэгтэйчүүд, цусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл 25 хувийг давж байгаа нь авууштай үзүүлэлт” хэмээн онцоллоо.