Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталсан. Шинэ хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт орлоо. Уг хуулиар "Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоох"-ыг хуульчилсан. Тэгвэл үүгээр шүүхээс 16 жилийн хорих ял сонссон олимпийн аварга Н.Түвшинбаярт сар бүр олгогдож байсан 7,5 сая төгрөгийн урамшууллыг зогсоож байгаа юм.