УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, гишүүд тангарагаа өргөлөө. Улмаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 2024 оны ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр 68 суудал авсан МАН УИХ-д даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “МАН-ын УЗ-ийн долдугаар сарын 2-ны өдрийн тогтоолыг үндэслэн Д.Амарбаясгалан УИХ-ын даргад нэр дэвшүүлж байна” хэмээн онцоллоо. Чуулганы хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан юм. Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ.
Улмаар 126-гишүүнээс таван гишүүн татгалзаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг дэмжлээ.