Мал эмнэлэг, үржлийн салбарынхан төрийн дээд цол, одон, медалиар энгэрээ МЯЛААВ
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2023-12-06
"Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм"
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
2023-12-03
Унгар улстай цөлжилт, хөрсний доройтол зэрэг асуудлаар хамтарч ажиллана
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
2023-12-02
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцож байна. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа. Талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
2023-11-29
Ерөнхийлөгчийн бичлэгийг эвлүүлсэн хоёр иргэнийг шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт эвлүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Энэ нь улсын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл гэдгийг тус мэдэгдэлд онцолжээ. Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг мэдэгдсэн байна.
2023-11-21
Ө.Золбаяр: Ерөнхийлөгч хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй
Олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Хятад хэлээр маш сайн ярьж байна" гэх утга агуулга бүхий пост тархсан. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.
2023-11-20
“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо. Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв.
2023-11-14
Хүнсээ базааж, хүмүүсийг холбосон айлчлал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлаад ирлээ. Вьетнамын хувьд 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар, Сингапур зэрэг Зүүн өмнөд Азийн гурван улсад төрийн айлчлал хийснээс хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын Төрийн тэргүүнийг өндөр, дээд хэмжээнд хүлээн авсан нь энэ. Лаосын тухайд Вьентьян хотноо 2012 онд болсон АСЕМ-ын орнуудын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох үедээ тус улсын удирдагчтай уулзсан түүхтэй.
2023-11-09
НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав.
2023-11-07