Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлаад ирлээ. Вьетнамын хувьд 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар, Сингапур зэрэг Зүүн өмнөд Азийн гурван улсад төрийн айлчлал хийснээс хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын Төрийн тэргүүнийг өндөр, дээд хэмжээнд хүлээн авсан нь энэ. Лаосын тухайд Вьентьян хотноо 2012 онд болсон АСЕМ-ын орнуудын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох үедээ тус улсын удирдагчтай уулзсан түүхтэй.
Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буй. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн санаачилж, идэвхтэй ажиллаж байгаагийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эл айлчлал “олз” дүүрэн байлаа.
Тус уулзалтыг сурвалжилсан тэмдэглэлдээ нийтлэлч Ж.Гангаа агсан “Уг нь Лаос, Вьетнамын тал залгуулаад манайхыг төрийн дээд хэмжээний айлчлал хийгээчээ гэсэн юм билээ. Гэвч энэ их ажлын хажуугаар та бүхэнд тэгж төвөг удмааргүй байна гэдгээ Ерөнхийлөгч найрсгаар илэрхийлээд, товчхон уулзалт хийсэн юм” хэмээн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, манай Төрийн тэргүүнүүд энэ хоёр улсад хамтад нь айлчилж, харилцаандааа ч холбогдол өгч ирсэн бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр гэсэн үг. 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэг, Тайланд, Вьетнам, Лаос, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Вьетнам, Лаос улсад хамтад нь төрийн айлчлал хийсэн юм.
БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиох бол БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн. 70 жилийн өмнө Монгол, Вьетнам, Лаосын аль аль нь нэг намын тогтолцоотой, социалист улс байв. Өдгөө манай улс ардчилсан тогтолцоог сонгоод 30 гаруй жил өнгөрсөн бол Вьетнам социалист орон гэдгээ нэрээрээ тунхагласаар, Лаос албан ёсоор ардчилсан нэртэй ч коммунист засаглалтай хоёр улсын нэг хэвээрээ байна. Хөгжлийн өөр өөр замаар явж буй ч Вьетнам, Лаос улстай тогтоосон эртний түүхэн улбаатай, уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хөгжүүлж байгаагийн илэрхийлэл нь Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал боллоо. Улмаар 70 жилийн ойн хүрээнд харилцаагаа шат ахиулан, Вьетнамтай иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. Ингэснээр бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг. Өдгөө манайх БНСУ, ХБНГУ, БНТУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Во Ван Тыөнг нар цаашид хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэхээр тохиролцсноо Монгол, Вьетнамын хамтарсан мэдэгдэлд тусгасан юм.
Нэгэн цагт манайхтай зэрэгцээ “шугам”-нд зогсож байсан Вьетнам улс гэрлийн хурдаар хөгжиж, эдийн засгаараа биднийг хэдийн хол орхисон. Ийм үед тус улстай тогтоосон харилцаагаа өргөжүүлэн, гүнзгийрүүлэх нь бидний хувьд чухал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоноосоо хойш буюу өнгөрсөн хоёр жилд тус улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтэй олон улсын уулзалт, чуулганы үеэр дөрвөн удаа уулзаж, ярилцаж байж төрийн айлчлал хийсэн нь ч эл эрмэлзлийнх нь илэрхийлэл биз ээ.
Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буй. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн санаачилж, идэвхтэй ажиллаж байгаагийн хувьд ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүхийн эл айлчлал “олз” дүүрэн байлаа. Тухайлбал, тус айлчлалын үеэр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээнд гарын үсэг зурах хүртэл 15 жил зарцуулжээ. Манайх 2008 оноос эхлэн ямаа, хонины мах гаргах саналаа тавьж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчлахдаа Монголоос гүн хөлдөөсөн мах нийлүүлэх боломжтойг онцолж байжээ. Ямартай ч хоёр улс төр, засгийн түвшинд санал нэгдэж, гарын үсгээ зуран, шийдвэрээ гаргалаа. Одоо манай аж ахуйн нэгжүүд Вьетнамын талаас тавих шаардлагыг хангахад анхаарч, санаачилгатай ажиллах нь чухал.
Хэдийгээр хонь, ямааны мах нийлүүлэх “виз” болсон гэрчилгээнд гарын үсэг зурсан шиг удаан яригдаагүйчбагагүйхугацаазарцуулж байж эцэслэсэн ажил бол Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа. Ингэснээр 2024-2029 онд 30 мянган тонн цагаан будааг Вьетнамаас манайд тогтвортой нийлүүлэхээр болж буй. Яриа хэлэлцээ эхлэх үед тус улсын талаас бүх төрлийн будаа нийлүүлэх санал гаргаж байсан ч манайхаас зөвхөн сайн чанарын цагаан будаа авах шаардлага тавьж, тохирч чадсаныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Одоо хоёр талаас салбар хариуцсан хүмүүс нь цагаан будааны сортоо баталгаажуулан, нарийн ширийн зүйлсээ эцэслэх учиртай. Вьетнам нь дэлхийд цагаан будааны үйлдвэрлэлээрээ тавдугаарт бичигдэж буй бөгөөд хоёр дахь том тариалагч Энэтхэг улс энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарлаад байгаа цаг үед дээрх баримт бичгийг байгуулсан нь илүү ач холбогдолтой юм. Өдгөө манай улсын цагаан будааны хэрэглээний35 орчим хувийг тус улсаас нийлүүлж байна.
Вьетнамд хийсэн айлчлалын үеэр байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх Засгийн газрын хоорондын хэлэлцээр нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд санал нэгтэй буй. Эл хэлэлцээрийг байгуулахаар талууд сүүлийн хоёр жилийн турш идэвхтэй ажилласан бөгөөд ирэх сарын 15 гэхэд хоёр улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн газрын хоорондох хэлэлцээрийг байгуулснаар шууд болон чартер нислэг хийх боломж бүрдсэн нь тус айлчлалын гол үр дүн боллоо. Мөн Мал эмнэлэг, мал, амьтны хорио цээрийн тухай Засгийн газрын хоорондох хэлэлцээрт гарын үсэг зурсан нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй, ээдрээтэйбайсан олон зүйлийг тодорхой болгосон ач холбогдолтой. Ингэснээр Вьетнамтай байгуулсан шиг Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээгээ тохирч, малын махаа гаргах ажил нэг алхмаар урагшиллаа. Үүнээс гадна Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Засгийн газрын хоорондох хэлэлцээрээр олон зүйл тодорхой болж буйг салбарынхан нь хэлж байна.
Бэлтгэсэн: Б.Уран