Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Зүүн бүсэд 3476 тонн шатахууны нөөцтэй байжээ 

Тухайн үед А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байв. Мөн тэр үед дотоодын зах зээлд шатахууны хангамжийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа АМГТГ-аас мэдэгдсэн ч дорвитой үр дүн гараагүйг дээрх статтистикаас харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улс 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүний дийлэнх буюу 1.16 сая тонн нь дизелийн түлш аж. Тэгвэл А-80 бензин 20.5, АИ-92-ыг 606.6, АИ-95/98-ыг 17.9, ТС-1 (онгоцны түлш) 53.5, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 226 мянган тонныг импортолсон байна. 
2023-11-23

Зурагт, wifi, цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд ашиглагүй ч залгаатай байх үед 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг

Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг.
2023-11-22

“Хавх”-нд гацсан эдийн засаг

Ерөнхий сайд уржигдар эдийн засагчидтай уулзсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь манай улсад 28 байгааг дурдсан. Энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага аж. Мөн хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байгаа гэнэ. Өрхийн орлого ба зарлагын зөрүү нь хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөөлж буй юм байна. Эдийн засагч А.Батпүрэв “Өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрсэн. Ирэх жил ДНБ 70 их наяд төгрөг буюу нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар болно” гэж шүгэлдэцгээгээд байх.
2023-11-22

Ховд аймаг Булган, Байтаг боомтоор БНХАУ-тай холбогдоно

Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл арваннэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхэллээ. Тус төсөл хэрэгжсэнээр  баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох нөхцөл бүрдэнэ.
2023-11-21

Эвдрэл ихтэй 311 км замд их засвар хийнэ

2024 онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ.
2023-11-21

10 МВт-ын хүчин чадалтай “Сэрвэн” станц ашиглалтад оруулав 

ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлжээ. Эл ажлыг “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-өөс хэрэгжүүлсэн бөгөөд “MCS international” гүйцэтгэсэн аж. Мөн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК техникийн туслалцаа үзүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК техникийн хяналт хийсэн гэнэ. 
2023-11-20

Үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын талаар хэлэлцжээ 

СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ. 
2023-11-20

“Е-mongolia” платформын хүрээнд цаашид хийх төслөө Катарчуудад танилцуулав

Цахим Элчин сайдын яам байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Н.Учрал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд төслийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцоход бэлэн гэдгээ мэдэгдэв.
2023-11-19

Эрчим хүчний шилжилтийн гол “дүр” 

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд эрчим хүчний шилжилт хийхэд эргэлзэлгүй чармайж, тогтвортой хөгжлийн хэрэгжүүлэхэд анхаарч буй. Эрчим хүчний шилжилтэд нарны панел, цахилгаан автомашин, салхин цахилгаан станц ашиглах зэрэг нь нөлөөтэй. Тэгвэл ногоон, өндөр технологийн түүхий эд нь литий, кобальт, зэс, никель, хөнгөн цагаан зэрэг эрдэс гэнэ. 
2023-11-16

Хэмнэлтийн даатгал ногоон эрчим хүчинд шилжихэд хөтөч болно гэв

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр 2022 оны аравдугаар сард ”Эрчим хүч хэмнэх гэрээний хариуцлагын даатгал”-ыг бүртгэж эхэлсэн. Эрчим хүч хэмнэлтийн даатгал нь манай улсын даатгалын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн. Тэгвэл эрчим хүч хэмнэлтийн даатгалыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулжээ.
2023-11-16

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 2024 онд эхэлнэ

”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-11-15

Тодорхой байршлуудад эрчим хүч хязгаарлаж байна 

Монгол Улсын эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд энэ сарын 12-ны 21.00 цагт 1416 МВт-д хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 144 МВт-аар өссөн дүн гарсныг ЭХЗХ-ноос мэдээлэв. Оргил ачаалалтай холбоотойгоор “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, “Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахад хүндрэл үүсэж, чадлын дутагдалд орсноор тодорхой байршлуудад хязгаарлалт хийгдэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн 17.00-21.00 цагт эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, хэмнэлт хийхийг уриалж байна. Хэзээ, хаана хязгаарлалт хийхийг тухай бүрт Диспетчерийн үндэсний төвөөс шийдвэрлэх тул урьдчилан мэдээлэх боломжгүй байна” гэжээ. 
2023-11-15

Ханги, Булган, Гашуунсухайт, Хавирга, Сүмбэр боомтууд амарна

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр тохионо. Тус өдрийг бүх нийтийн амралт болгон хуульчилсан бөгөөд хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
2023-11-13

ОПЕК-ийн хурлаар газрын тосны нийлүүлэлтийн талаар хэлэлцэх нь 

Эл байгууллагын болон ОХУ зэрэг зарим үйлдвэрлэгч орны уулзалт энэ сарын 26-нд болох бөгөөд олборлолтын хэмжээний талаар хэлэлцэх юм. “Price futures group”-ийн шинжээч Фил Флинн “Саудын Араб, ОХУ газрын тосны олборлолтоо энэ оныг дуустал бууруулна гэдгээ баталгаажуулсан” хэмээн өгүүлснийг “Reuters” дамжуулав. Мөн АНУ-ын компаниуд газрын тосны цооногийнхоо тоог 2022 оны нэгдүгээр сараас хойших доод түвшинд хүргэжээ. Баасан гарагт “Brent” маркийн нефтийн ханш 1.8 хувиар өсөж баррель нь 81.43 ам.доллартой тэнцсэн байна.
2023-11-13

Гэр хорооллынхны хэрэглэсэн цахилгааны төлбөрийг ямар тохиолдолд тэглэж, хөнгөлөх вэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс  хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн гэр хорооллынхны хэрэглэсэн, шөнийн төлбөрийг тэглэнэ.
2023-11-13

Хятадын Ляньюунганг боомтын үйл ажиллагаатай танилцаж байна

Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбооны удирдлагууд БНХАУ-ын Жангсү мужийн Ляньюунганг(Lianyungang) боомтын үйл ажиллагаатай арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд танилцаж байна. Тус боомт нь Хятад улсдаа эхний тавд ордог бөгөөд Монгол Улсын тээврийн логистикийн холимог тээврийн олон улсын сүлжээнд ашиглан хамтран ажиллах боломжтой, томоохон далайн тээврийн компаниуд ажилладаг юм.
2023-11-10

Амгалангийн дулааны станцыг өргөтгөх ажлыг ирэх сард дуусгах нь 

Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг “ДЦС-3”, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллав. “ДЦС-3”-ын өвлийн бэлтгэл хангах ажил өдгөө 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Авлага, өглөг нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсныг тус станцынхан дурджээ. 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах бөгөөд дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглол хэт өндөр насжилттай болсон тул зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн аж. Мөн ОХУ, Украины дайнаас шалтгаалж тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэн, үнэ нь нэмэгдсэн зэрэг асуудал тулгамдаж байгаа гэнэ. 
2023-11-10

Сүхбаатар боомтоор орж ирсэн шатахуунтай вагоны тоо өсжээ 

Үүний дагуу дээрх өдрөөс аравдугаар сарын 6-ны хооронд хойд хөршөөс Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт саатсанаас шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж, нийлүүлэлт доголдсоныг АМГТГ-аас мэдээлэв. Шуурхай арга хэмжээ авсны дүнд өнгөрсөн сарын 6-наас эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манайд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгаа аж. Нийлүүлэгч талаас аравдугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Сүхбаатар боомтоор оруулж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа гэнэ.
2023-11-10