2024 онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам их засвар хийнэ. 8 байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар, 2 сумын төвийг улсын чанартай авто замтай холбох ажлыг Зам тээврийн хөгжлийн яамнаас төлөвлөжээ. 2024 онд аймгийн төвүүдийг авто замаар холбох, хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт нийт 56 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.