Тяньжин боомтоос арваннэгдүгээр сарын 1-20-ний хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 33 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4150 орчим чингэлэг байгаа аж. Тус боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байна.
Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1023 чингэлэг байгаагаас 886 ачаатай, 189 хоосон чингэлэг бий.