ЭХЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтай-Улиастайн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлжээ. Эл ажлыг “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-өөс хэрэгжүүлсэн бөгөөд “MCS international” гүйцэтгэсэн аж. Мөн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК техникийн туслалцаа үзүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК техникийн хяналт хийсэн гэнэ.