Эрчим хүчний систем ачаалалтай ажиллаж байна. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас мөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.11.15-ны өдрийн 20.00 цагт 1419 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн бол хамгийн их импорт 2023.11.16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.
Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг.