Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав

Засгийн газрын үйл ажиллагааны хө­төл­бөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэр­гээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газ­рын “D-Parliament” цахим хуудсанд олон ний­тийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анх­заяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмж­жээ. Тод­руулбал, хуульд заасан хуга­цаанд хан­галт­тай буюу 41-өөр илүү гарын үсэг цуг­луулсан бай­на.
2025-01-07

Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар хүчингүй болголоо

УИХ-ын чуулганы өчигдрийн ху­рал­­­даанд гишүүдийн 56.3 хувь нь орол­цож, есөн асуудал хэлэл­цэ­хээр тогтов. УИХ-ын дарга өргөн мэ­дүүл­сэн төслүүдийн та­лаар мэдээлж, тэд­гээ­­рийг хэлэлцүүлэгт бэлт­гэх Байнгын хо­роог тогтоон, нэгдсэн хурал­даанд мэ­­­­дээл­сэн юм. Төслүүдийг чуул­ганаар яа­­рал­­тай хэлэлцэх, эсэхийг нэг­бүрчлэн са­нал хурааж, шийдвэрлэв.
2024-12-27

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх хуулийн төслөө эргүүлэн татав

Жагсаал үргэлжлэхтэй зэрэгцэн УИХ-ын ги­шүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэ­рэл нар Тө­рийн ор­­­донд хэв­лэлийн хурал хийж, хуулийн төс­­­лөө эр­гүү­­лэн та­­та­­хаа мэ­­дэг­­­дэв. Олон ний­тийн шүүмж­­­лэ­­­лийн ул­­­­­маас ийм шийдэлд хүрс­нээ ги­­­шүүн П.Сайн­­­­­­­­­­­­­­зориг хэл­сэн. Тэр­­бээр “Олон ний­­тэд бү­­­­рэн дүүрэн мэдээлэл өгөө­­­гүй­­­­гээс бу­­­­­­хим­­­­­­­­дал үүс­гэсэндээ уучлалт хүсье. Ажил­­­­­­­­­­лах хүч­­­­­­ний хомс­­долыг шийдэх өөр ямар гарц бай­гааг су­дална. Мөн монгол за­­­­­луу­­­саа ажлын бай­­­раар хан­­­­­гахын тулд шаард­­­­лагатай ур чад­ва­­руу­­­дыг богино ху­­­га­­цаанд хэрхэн эзэм­­шүү­­­­­лэ­­­хийг су­­далж, арга зам эрэл­­­хийлье гэж бодож байна. Үү­­­нээс гадна ху­вийн хэв­­­­­шил, бизнес эрх­лэгч­­­­­­дийг дэмж­сэн хууль, эрх зүйн орч­­­­­­­ныг бүр­­­­­­дүү­­­­­­лэ­­хэд анхаа­­­рах шаардлага­­­тай” гэв. 
2024-12-24

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.
2024-12-12

УИХ-ын гишүүд бултаж, Ерөнхий сайд зугтсан нь

Засгийн газар, УИХ хамтран төсөвтэй холбоотой бантан хутгаж байна. Монгол Улс ирэх оныхоо төсвийг хоёр дахиа боловсруулж, хэлэлцэх нөхцөл анх удаа үүсэв.
2024-12-02

“Хууль, эрх зүйн орчныг сайжруулахгүй бол хэн ч эрүү шүүлтэд өртөж мэдэх нь”

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр УИХ-аас өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг дээрх сэдвээр зохион байгуулахаар тогтсон билээ. Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллалаа. Сонсгол 10.00 цагт эхэлж, эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын мэдээллийг сонссон юм.
2024-11-21

Үргэлж олонхын зөв, цөөнхийн буруу байдаггүй

Парламентыг 126 гишүүнтэй болгохын тулд УИХ-ын Тамгын газрынхан олон ч орноор явж, туршлага судалж байв. Гишүүний тоо 50-иар нэмэгдэх учраас суух танхим, ширээ, сандлаас эхлээд өөрчилсөн. Үүний дотор тоног төхөөрөмжтэй холбоотой шинэчлэл, өргөтгөл ч хийсэн нь мэдээж. Гэтэл шинэ УИХ-ын анхны намрын чуулган эхлээд сар гаруй болоход л санал хураах төхөөрөмж нь гацаж, “гажигтах” болов.
2024-11-20

Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүдийн асуулт, хариултаас тоймлон хүргэж байна.
2024-11-15

Төсвийн тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Ирэх оны улсын төсөвт хэт үрэлгэн зардлуудыг тусгасантай холбоотойгоор “Цогц хөгжлийн үндэсний төв” иргэний нийгмийн байгууллагаас нийтийн цахим өргөдөл гаргаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
2024-11-14

Австралийн Сенатын танхимын ерөнхийлөгч Сью Лаянс айлчилж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Сью Лаянс тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал эхэллээ.
2024-10-17

Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэв

УИХ-ын ээлжит чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы ирц 80.2 хувьтай, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй зарим сайд, холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн, тэдний тодорхойлсон төсөл, төлөвлөгөөг хэлэлцэж буй тул гишүүдийн асуултад хариулах албаны хүмүүс УИХ-ын чуулганд хүндэтгэлгүй хандах явдал давтагдвал энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга анхааруулав.
2024-10-04

Ес дэх парламентын намрын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар  Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
2024-10-02

Намрын чуулганыг маргааш нээнэ

Намрын чуулганыг маргааш нээнэ
2024-09-30

Бүтээн байгуулалтын 14 мега, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2024-09-29

Ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгалаа

Ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгалаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргаад байсан. Тэгвэл...
2024-08-26

Төсөв дээр “хагарвал” Засаг дээр ч “хагарна”

Санаачлаад, шургуулаад, хулгайлаад байгаа заалт чинь “Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас хүргүүлээд байхад байнгын хорооны санал хураалтаар дэмжихгүй “унагаачхаад” тэр чигээр нь УИХ руу “аваад явчихдаг”, шөнөжин хэлэлцэж батална гээд улайраад сууж байдаг УИХ хэзээ хууль мөрдөж эхлэх вэ. Хууль тогтоомжийн тухай хуулиа тоодоггүй хууль тогтоогчидтой хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?
2024-08-26

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгох үүрэг өгөв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна
2024-08-14