Гадил нь витамин А, В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна гадил жимсэнд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсийг эмчлэх болон үсний ургалтанд тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай.
Гадил жимсээр үсэндээ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд 1 ширхэг гадил, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай. Мөн хуурай үстэй бол дахин 1 ширхэг өндөгний шар нэмж болно.
Хийх дараалал:
Гадил, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.
Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө. Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай. Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.