Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдрах Э-нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч А-гийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан” гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар, яллагдагч П, Ч, Э нарт дээрх гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд яллагдагч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хорих ялаар шийтгэж ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, яллагдагч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл, хэсгийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, яллагдагч П, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.