Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргатай комисс Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд болох билээ.
Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.
Сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа 12-р сард аймаг,нийслэлийн тэмцээн болж, 2017 оны 1-р сард улсын аваргаа Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулж байгаа аж.