Израилийн агаарын цэргийн хүчин пүрэв гаригт нисгэгчгүй онгоцыг унагасан явдалд ямар ч хамаагүй гэж Ливаны “Хизболла” бүлэг мэдэгдлээ. “Палестиний эзлэгдсэн нутгийн зүг тагнуулын зорилгоор ямар нэг онгоц илгээгээгүй гэж “Хизболла” мэдэгдсэн хэмээн шийтийн зэвсэгт бүлэглэлийн албан ёсны мэдээнд өгүүлжээ.
Нисгэгчгүй нисэх аппаратыг Израилийн нутаг дэвсгэр рүү нэвтрэх үед нь анзаарч Хайфы хотоос барагцаал бал найман км зайд устгасан аж. Онгоцны сэг тэнгист унасныг хайж байна. Энэ хэрэгт “Хизболла” оролцсон эсэх тухайд Израилийн цэргийн байгууллага эцсийн дүгнэлт өгөөгүй, мөр дөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж л мэдэгдсэн. Израилийн Агаарын цэргийн хүчин 2012 оны аравдугаар сард нисгэгчгүй онгоцыг устгасан юм. Түүнийг хөөргөсөн гэж “Хизболла” мэдэгдсэн. Энэ мэт үйлдэлд хатуухан хариу барихаа тэр үед Израиль амласан. Тэгсэн хэрнээ Израилийн Засгийн газар Ливаны агаарын орон зай руу нэг бус удаа онгоц явуулж байв.