Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ тагнуулын байгууллагын сүүлийн үеийн дүгнэлтийн талаар Конгрессийн гишүүддээ Цагаан ордон дуулгасан хэмээн мэдэгдлээ. Америкийн тусгай албадад энэ талаар бүрэн итгэл байхгүй ч Башар Асадын Засгийн газар химийн зэвсэг, түүний дотор зарины хийг хязгаарлагдмал хэмжээгээр хэрэглэсэн гэж үзэж буй аж. Амери кийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ч Сирийн Засгийн газрын цэргүүд дор хаяж хоёр удаа химийн зэвсэг хэрэглэсэн гэж хэлсэн байна. Израилийн армийн бригадын генерал Итай Брюн Сирид химийн зэвсэг нэг бус удаа хэрэглэсэн тухай энэ сарын 23-нд мэдэгдсэн ч Вашингтон түүнд эргэлзсэн юм. Ца гаан ордны албан ёсны төлөө- лөгч Жей Карни Израилийн генералын үгийг тайлбарлахдаа, химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллээр АНУ баримжаалахгүй гэж хэлжээ. Босогчидтой тэмцэхдээ үй ол ноор нь хөнөөх зэвсэг хэрэглэж бо лохг үй гэдгийг Вашингтон урьд нь Асадын Засгийн газарт анхаа руулж байсан юм. Ийм зэвсэгтэй холбоотой аливаа асуудал Сири рүү интервенц хийх эсэх талаарх АНУ-ын эрх баригчдын байр суурийг үндсээр нь өөрчилнө гэж Ерөнхийлөгч Барак Обама ч мэдэгдэж байсан. Буугаар асуудлыг шийдвэрлэгчийн зэвсгийг олов Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсад үүссэн, олныг хамарсан эмх замбараагүй байдалд буруутган АНУ-ын иргэнийг Венесуэлд баривчилжээ. Энэ нь Калифорнид аж төрдөг, 35 настай Тимоти Трейси гэгч байв. Өөрийнх нь шийдвэрээр түүнийг баривчилсныг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро пүрэв гаригт мэдэгдсэн байна. Трейсийг Америкийн тагнуулын байгууллагын талд ажилладаг гэж Венесуэлийн ДЯЯ-ны сайд мэдээлсэн аж. Түүний үгээр бол, сонгуулийн дараа хийсэн жагсаал цуглаан болон эмх замбараагүй байдал бий болгоход оролцсон учир сөрөг хүчнийг дэмждэг залуучуудын бүлгүүдэд энэ залуу мөнгө өгсөн байна.
Трейсийг Каракас хотоос нисэх гэж байхад нь лхагва гаригийн орой саатуулжээ. Трейси нь найруулагч бөгөөд 2012 оноос Венесуэлд байж социалист Засгийн газар болон сө- рөг хүчний хоорондын зөрчлийн та лаар баримтат киноны зураг авч бай сан гэж түүний ах дүү нар, найз нө хөд нь сэтгүүлчдэд ярьсан аж. Трейсийг Венесуэлд байхад наад зах нь хоёр удаа баривчилсан гэнэ. Сонгуулиас өмнө Пуэрто-Кабелло гэдэг усан буудлын хотод Засгийн газрыг дэмжсэн цуглаан болж байхад зураг авч байгаад хоёр дахь удаагаа баривчлагдсан байна. Уго Чавесыг нас барсны дараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ сарын 14-нд явуулж, эрх баригч намаас нэр дэвшсэн Николас Мадуро цөөн хувиар өрсөлдөгчөө ялсан юм. Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Каприлес эрх баригчдыг луйвар хийсэн хэмээн буруутгаж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс үүдэн Венесуэлд эсэргүүцлийн жагсаал болж, тэр нь эмх замбараагүй байдалд хүрсэн төдийгүй цагдаа нартай мөргөл дөөн ч үүсгэсэн. Нийтдээ есөн хүний амь үрэгдээд буй.
Р.ЖАРГАЛАНТ